Дэлхийн эдийн засаг сэргэх замдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг сэргэх замдаа оржээ

Олон улсын валютын сангийн таамаглаж буйгаар энэ онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар өсөх гэнэ. Дэлхийн эдийн засагт сэргэх ханд­лага гарч байгаа ч өсөлтөд учирч буй саад олон байгааг эдийн засагчид ан­хааруулж байна. Ойрхи Дорнод дахь улс төрийн  хямрал, Хятадын инф­ляцийн халуурал, Европын өрийн асуудал зэрэг нь газрын тосны үнийг хөөрөгдөж байгааг эдийн засагч, ажиг­лагчид онцолсоор байгаа юм. Европ­­­ын холбооны гол хөрөнгө оруулагч улс Германы ДНБ-ний хэмжээ энэ онд 2.5 хувиар өссөн үз­үүлэлт­тэй гарсан. Харин 2012 онд 2.1 хувиар өснө гэж таамаглаж байна.  Олон улсын валютын сангийн судалгаа дэлхийн эдийн засаг сэргэх замдаа орсон ч ажилгүйдлийн хэмжээ өндөр байгааг харуулжээ.

Түүнээс гадна өөр нэг санаа зовоох зүйл гарч ирсэн нь газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэл­тэй үнийн хөөрөгдөл юм. Өнгөрсөн нэг­дүгээр сард Европын эдийн зас­гийн өсөлт 1.6 хувиар өснө гэж таамаг­лаж байсан ч нэг л хувиар нэмэгд­­сэн үзүүлэлттэй гарчээ. Харин Португалийн эдийн засаг маш тогт­вор­гүй байгаа нь өсөлт гарна гэх найд­варыг төрүүлэхгүй байна. Ажил­­гүйдлийн хэмжээ тус оронд 11.1 хувьтай байгаа бөгөөд ирэх онд 12.4 хувиар өснө гэж таамаглаж байна.  Дээр нь Грек, Ирланд зэрэг ор­нуудад санхүүгийн зах зээлийн хям­рал нүүрлэжээ.  Харин Европын холбооноос санхүүгийн тусламж авах­аас татгалзаж, төсвийн зардлаа танах гэж хичээж буй Испанийн хувьд энэ онд эдийн засгийн өсөлт 0.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 1.6 хувь болгоно гэж таамаглаж байна.
АНУ эдийн засгийн өсөлтөө 2.8 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан боловч 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан нь газрын тосны үнийн өсөлттэй холбоотой гэж ажиглагчид үзлээ. Олон улсын валютын сан Азийн  эдийн засгийн галзуу өсөлттэй зэрэг­цэж буй инфляцийн халуурал хянал­таас гарахаас сэргийлэхийг анхаарууллаа. 

Улайсч буй инфляци

2007-2009 оны хооронд Барууны ертөнц тэр чигээрээ эдийн
засгийн  хям­ралд ороход Хятад, Бразил,
Энэт­хэг улс хямралыг барьж, тэнцвэр­жүүлэх багагүй алхам хийсэн. Гэвч ирэх
жилүүдэд хөгжиж буй дээрх ор­нууд инфляцитай тэмцэхийн тулд эдийн засгийн
өсөлтөө тогтоон барих нь чухал гэж Олон улсын валютын сан үзэж байгаа юм.

Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн гамшиг эдийн засгийн
хэмжээгээр дэлхийд гурав­дугаарт бичигддэг тус орны эдийн зас­гийн өсөлтийг
бууруулжээ. Гадаад өрийн хэмжээгээр дээгүүрт орж буй Япон гамшгийн дараах сэр­гээн
босголтыг эхлүүлж, сангийн  бодлогодоо
гол анхаарал хандуулах нь чухал гэдгийг Олон улсын валютын сан онцоллоо.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж