“Цахим гарын үсэг”-ийн хэрэглээ нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Цахим гарын үсэг”-ийн хэрэглээ нэвтэрнэ

Төрийн ордонд  “Цахим гарын үсгийн хэрэглээ” сэдэвт сургалтыг  Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны Технологийн Газар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Цахим гарын үсгийн тухай” хуулийг хэлэлцэж эхлээд байгаа. Иймд УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч, зөвлөх, туслахуудыг сургалтад хамруулж байгаа юм байна.

Мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тухайлбал мэдээллийн аюулгүй байдал, цахим хэлцэл, цахим гарын үсгийн хэрэглээтэй холбогдсон хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь Монгол Улсын хувьд нэн чухал байгаа юм.

Цахим гарын үсэг нь:

  • И-мэйлийн найдвартай, аюулгүй харилцаа
  • Мэдээллийг цахим байдлаар дамжуулах
  •  Intranet and Extranet хэрэглээ
  •  SSL тоон гэрчилгээ
  •  Цахим төлбөр
  •  Virtual Private Networks (VPN)
  • Аж ахуйн нэгжийн програм хангамжийн хэрэглээнд дэлхийд мөрдөгдөж байгаа аюулгүй байдал, өгөгдөл мэдээллийг хамгаалах стандартыг агуулсан байдаг байна.

Цахим гарын үсгийн хэрэглээг амжилттай нэвтрүүлсэн улс орнуудад гаалийн бүрдүүлэлт, цахим төлбөрийн баримтууд, гаалийн цаасгүй технологийн шийдэл зэрэгт өргөн ашигладаг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж