Зуу татсан үедээ хэлэх үгээ хэлчихдэг

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Зуу татсан үедээ хэлэх үгээ хэлчихдэг

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр орой МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзахдаа сонирхлын зөрчлийн хуулийн төслийн талаар танилцуулсан бөгөөд өнөөдөр ийм ашиг сонирхолтой байж шийдвэр гаргадаг улс төрчид олон байгаа талаар ярьсан байна. Тэрбээр “УИХ-д олон бизнесмэнүүд бий. Төрд очсон үедээ ч хувийн ашиг сонирхлоороо асуудалд хандаж буй хүмүүс олон байна. Хувийн ашиг сонирхлоо эхэнд тавьсан тэдний дунд миний найзлаж нөхөрлөдөг нь ч бий. Би яах вэ түүнийг нь, хааяа нэг зуу татсан үедээ нүдэн дээр нь шууд хэлчихдэг” гэв. Ер нь хэн ашиг сонирхлоороо асуудалд хандаад байгааг “зуу татсан” Ж.Сүхбаатар болоод хэлүүлсэн хүн хоёр л мэдэж байгаа байх даа.

Б.Манд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж