Нүцгэн бүсгүйн хөрөг өндөр үнэлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Нүцгэн бүсгүйн хөрөг өндөр үнэлэгдлээ

Хаднаас гавлуулсан нүцгэн бүсгүйн хөрөг Британийн  үндэсний галлерейн энэ жилийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Луис Смитын уг бүтээл “Portrait Award” –аас  25 мянган фунт стирлингийн шагнал эзэндээ авчирчээ.  Лондонд жил бүр зохион байгуулдаг хөрөг зургийн үзэсгэлэнд энэ удаа 50 гаруй шидээвэр бүтээлүүд тавигдсан гэнэ.  Шагналыг ирэх зургадугаар сард эзэнд нь гардуулах ажээ.
Зураач Смит “Холли” хэмээх уг бүтээлээ Прометейн Грек домгоос сэдэвлэсэн гэжээ.  Лондоны галлерейн захирал  “Уг шидээвэр бүтээлүүд контемпорари хөрөг өгүүлэх, хүүрнэх увидастай гэдгийг харуулж байна” гэжээ. Өнгөрсөн жил багш мэргэжилтэй Дапне Тоддын 100 настай эхийнхээ цогцсын зурсан бүтээл шилдгээр тодорч байсан юм байна.

Н. Соло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж