Дарви сумын Засаг дарга гэртээ угаартжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Дарви сумын Засаг дарга гэртээ угаартжээ

Говь-Алтай аймгийн Дарви сумын Засаг дарга М.Ганбаатар болон түүний гэр бүлийнхэн энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө гэртээ угаартжээ. Засаг даргыг маргаашийн 11.00 цагаас зарласан хуралдаа ирэхгүй цаг орчим хүлээлгэхээр нь тамгын ажилтнууд нь гэрт нь очтол эхнэр, бага хүүхдийн хамт гэртээ угаартаж, ухаан алдсан байдалтай байсан аж. Одоогоор Засаг дарга болон түүний гэр бүлийнхэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайнгүй байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж