Эрүүл мэндийг сурталчлах ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийг сурталчлах ажил өрнөж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн эрүүл сум, баг, ажлын байр, сургууль, аж ахуйн нэгж бий болгох хөдөлгөөнийг идэвхижүүлж урамшуулан сурталчилах ажил энэ сард өрнөж байна.  Аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан  аймгийн комисс 17 байгууллагын материалыг хүлээн авч, болзол хангасан Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургууль,  Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургууль, Цагаан-Уул, Тариалан  сумдын цэцэрлэгүүдийг аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгаруулжээ. Мөн аймгийн засаг даргын нөөцөөс 365 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж