Хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Үндэсний статистикийн хороо аж ахуйн нэгжийн улсын тооллогыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. Тооллогыг зохион байгуулахад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллах болжээ. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр тус танхимын байрт болов. Санамж бичигт МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан гарын үсэг зурж, холбогдох албаны бусад хүмүүс арга хэмжээнд оролцжээ.

ҮСХ аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогыг амжилттай явуулахаар хэд хэдэн байгууллагатай хамтарч ажиллаж буй. Өчигдөр хорооныхон Ажил олгогч эздийн холбоотой хамтарч ажиллах санамж бичгийг мөн байгуулсан байна. Таван жилд нэг удаа явуулдаг энэ удаагийн тооллогод бодлого тодорхойлогчид нэлээд ач холбогдол өгч буй. Тооллогын мэдээлэл олон чиглэлд суурь мэдээлэл болох юм. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 10 хувийг шаардлага хангаж буй үндэсний компаниудад худалдан авах эрх олгож буй учраас тооллогын дүн сонирхол татаж байгаа юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж