Гавъяатын цолоо гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гавъяатын цолоо гардаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны  дэд ерөнхийлөгч  Г.Идэрмааг Монгол Улсын үйлчилгээний  гавъяат ажилтан цолоор шагнажээ. Тэрбээр гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирж МАН-ын дарга,  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос шагналаа гардан авлаа. Г.Идэрмаа  Улаанбаатар хотын тээврийн газарт 10 гаруй жил эдийн засагчаар ажилласнаас гадна “Нью майнд” компанийн захирал, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр  ажиллаж байна.

 Тэрбээр 2005 онд АНУ-д ICFA их сургуулийг буяны үйлчилгээний менежер чиглэлээр суралцан төгсчээ.  Улмаар “Улаанбаатар буян” компанийг үүсгэн байгуулж,  шинэлэг хэлбэртэй, дэлхийн стандарт бүхий дэвшилтэт технологиор монгол ёс заншил, зан үйлд нийцүүлэн, байгаль экологид ээлтэй буяны үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн байна.  
                              

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж