Бяцхан үрсийнхээ мэдлэгт хувь нэмрээ оруулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Бяцхан үрсийнхээ мэдлэгт хувь нэмрээ оруулав

"Бодь автомотив ХХК" Бяцхан үрсийнхээ мэдлэгт хувь нэмэрээ оруулав
 
Замын
Цагдаагийн газраас хөдөлгөөнд оролцогч бяцхан зорчигч нартаа зориулан
АЛТАНТҮЛХҮҮР ХҮҮГИЙН ЗУГААТАЙ АЯЛАЛ нэртэй замын хөдөлгөөн сургалтын
тоглоом номыг гаргалаа.

Энэхүү ном нь бяцхан үрсийнхээ замын
хөдөлгөөний мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр болох бөгөөд хүүхдэд
зориулсан тоглоомоор дамжуулан замын тэмдэг тэмдэглэгээг тайлбарлан
хүргэх зорилготой юм.

“Тоёота” болон “Шкода” автомашины албан
ёсны борлуулагч “Бодь Автомотив” ХХК нь Голомт банктай хамтран уг номыг
ивээн тэтгэж хэвлүүлэн бүтээлгэсэн нь Монголын бяцхан үрсийнхээ мэдлэг
боловсрол, хүмүүжил төлөвшилд үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж