Шинэ тооцооны төв “Чингис хаан” ОУНОБ-д нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Шинэ тооцооны төв “Чингис хаан” ОУНОБ-д нээгдлээ

Капитал банкны шинэ тооцооны төв “Чингис хаан” ОУНОБуудалд нээгдлээ

Монгол улсын анхны арилжааны Капитал банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд шинэ тооцооны төвөө нээлээ. Нээлтийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 13-ны Балжиннямтай билэгт сайн өдөр хийсэн бөгөөд нээлтэнд “Чингис хаан” ОУНОБуудалд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцлоо.
 
Тус нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх олон улсын болон дотоодын нислэгийн зорчигчид, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэх, Сонсголонгийн оршин суугч иргэдэд банкны цогц, шуурхай үйлчилгээг хүргэх зорилттойгоор тус тооцооны төв ийнхүү  үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Орчин үеийн техник хэрэгсэл, тав тухтай цэмцгэр орчин, үйлчилгээний өндөр стандартын дор банк  санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр та тус тооцооны төвөөр үйлчлүүлэх боломжтой. Нээлтийн үеэр шинэ тооцооны төвийн хамт олон анхны харилцагчдаа өлгийдөн авч, анхны харилцагчид болон нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэд, зочдод тооцооны төвийн цаашдын үйл ажиллагаа, зорилтын талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.
 

ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж