С.Баярцогт, Л.Гансүх нарыг авлигач гээд л байгаа шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Л.Гансүх нарыг авлигач гээд л байгаа шүү дээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Сонинд өгсөн ярилц­лагаасаа болж таныг АТГ-т дуудсан гэж сонссон. Юу болсон юм бэ?

-Сонины сурвалжлагч ярилц­­лагынхаа дундуур ав­­лигач­дын талаар надаас асуу­хаар нь “Би авлигачидтай зэрэгцээд сууж байгаа” гээд хэлчихсэн юм. УИХ-д авлига авдаг хүн байдаг. Гэхдээ бүгд биш шүү дээ.  Гэтэл олон нийтийн байгууллага болон ард түмэн  УИХ-ын гишүүдийг нийтээр нь 76 авлигач гэдэг байхгүй юу. Би өөрөө авлига өгдөггүй, авдаггүй болохоор ийм нэр цол авмааргүй байна шүү дээ. Миний ач, гуч нар “Өө, манай өвөө нөгөөх алдарт 76 авлигачийн нэг байсан юм байна” гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс авилгач гэж нэрлүүлээд байгаа улсуудыг шалгуулахыг хүссэн юм. Тэр ярилцлагыг сонинд гарсны дараа Нийслэлийн прокурорын газраас АТГ-т надаас тайлбар ав гэж үүрэг өгсөн юм билээ л дээ.  Тэгээд АТГ-аас намайг дуудахад нь би иргэнийхээ үүргийг биелүүлж  очиж тайлбар өгсөн.

-Танаас ямар тайлбар авсан юм бэ?

-Би АТГ-ын Мөрдөн бай­цаах хэлтэст очиж тайлбар өгсөн. Тэд тухайн ярилцлагын хамгийн сүүлчийн хэсэг болох “Би авлигачдыг нэрлэж чадна” гэсэн хариултад л ихээхэн ач холбогдол өгсөн бололтой онцолчихоод хариулт нэхээд байсан. Тэгэхэд нь би “Би  энэ ярилцлагад Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа талаар л ярьсан. Тиймээс ярилцлагын нийт утгаар нь л  тайлбар өгнө” гэсэн.

Яг үнэндээ бол би авлигачдыг нэрлэдэг,  илрүүлдэг хүн нь ч биш. Харин УИХ-д сууж байгаа хүний хувьд энд болж байгаа үйл явдлыг шүүмжлэх эрхтэй. Тэгэж хэлснийхээ төлөө би ямар нэгэн хэрэгт татагдах үндэслэлгүй. Харин авлигатай нэр нь холбогдоод байгаа хүмүүсийг л шалгуулж, тэдний хомрогонд өртдөг нэр цэвэр гишүүдийг хамгаалахыг хүссэн юм.

-Таныг ингээд ярьчихаар ангийнхнаас тань ямар нэгэн эвгүй хандлага мэдрэгдэж байна уу?

-Иргэний хөдөлгөөнүүд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын гишүүдийг бүгдийг нь авлигач гэж цолломооргүй байна. Өөрөөр хэлбэл, авлигачдыг ялгаж, салгаж ил болгох цаг болсон гэмээр байна. УИХ дотор чинь авлигад хамаагүй, өөрийн дураар хүн ажлаас нь халдаггүй, томилдоггүй, зөвхөн төсвөө батлаад шударга үнэнээ хэлж, иргэдээ төлөөлж дуугарчихдаг арваадхан хүн байгаа юм. Түүнээс биш 76-уулаа авлига аваад, луйварчин дээрэмчин болчихсон юм биш шүү дээ. Яагаад 56 авлигач гэж болдоггүй юм.

-Таны хөндөж байгаа асуудал зөв л дөө. Гэхдээ авлигчдыг ил болгохын тулд нэрлэх хэрэгтэй юм шиг ээ?

-Эхнээс нь нэрлэж л байгаа шүү дээ. Тэр нэрлэсэн хүмүүсийг шалгаж эхлэх хэрэгтэй байхгүй юу.

-Тухайлбал, хэн хэн гэж?

-УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Н.Ганбямба нар авлигачдыг нэрлээд л байгаа шүү дээ. Гэтэл тэдний нэрлэснийг шалгахгүй байгаа. Мөн Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх нарыг авлигач л гээд байгаа шүү дээ. Тэднээс эхэлж шалгах хэрэгтэй биз дээ.

-Та АТГ-ыг ажлаа муу хийж байна гэх гээд байна уу?

-Үнэн шүү дээ.  АТГ байгуулагдсан цагаасаа хойш авлигын эсрэг юу ч хийгээгүй. Арван хэдхэн хүнтэй Мөрдөн байцаах хэлтэс нь авлигыг илрүүлэх ямар ч бололцоо байхгүй. Аргагүй шүү дээ, эрх мэдэл байхгүй юм чинь. Хүн дуудаад шалгах гээд мөрөөр нь ордог.  Гэтэл мөрдүүлж байгаа нөхөр нь хэн нэгэн эрх мэдэлтэнд хэлээд л   мөрдөн байцаагч нь юу ч хийж чадахгүй шалгасан ч биш, шалгаагүй ч биш болоод үлдэж байгаа байхгүй юу. Миний бодлоор АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн байцаагч нар шүүгч, прокурорууд шиг биеэ даасан, босоо удирдлагад захирагддаггүй л хүмүүс байх ёстой. Манай зарим шүүгч, прокурор нар буруу зүйл ярьж байгаа даргынхаа эсрэг зогсч, зөв шийдвэр гаргаж чадаж байна.  Ийм цөөхөн шударга хүн Монголд байгаа. Хуулийн дагуу шударгаар бүх зүйлийг хийж байхад дарга нар нь яаж ч чадахгүй шүү дээ.

-АТГ-ын дарга Ч.Сангарагчаад анхан шатны шүүхээс оноосон ялыг та шударга шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлж байна уу?

-АТГ-ынхан хараат байна гэдгийг л шүүмжилсэн төдий. Харин Ч.Сангарагчаагийн асуудал УИХ-аар хоёр ч удаа орсон. Гэхдээ би Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш учир тэнд юу ярьсаныг сайн мэдэхгүй байна. Тэгээд ч  Ч.Сангарагчаад шүүхээс ямар нэгэн авлигатай холбож ял өгөөгүй. Гүйцэтгэх үйл ажиллагааг л хууль зөрчиж хийсэн, ажлын алдаа гаргасан гэдгээр буруутгасан. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Энэ жишгээр бүх албан тушаалтнуудад хууль үйлчлээсэй гэж найдаж байна. Түүнээс биш цөөн хүнээр  үлгэр дуурайл үзүүлсэн төдий болчихоод дуусчихвал ямар ч үр дүн гарахгүй.

-Тухайлбал, ямар албан тушаалтнуудыг шалгавал зохилтой гэж?

-Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гэж жинхэнэ олигархиуд бий болчихсон байна. Биднийг мэдэхгүй хойгуур дээрх хүмүүс чинь хэрээс хэтэрчихсэн байгаа юм биш үү.

-Тухайлбал?

-Бүх аймгийн удирдлагууд ялгаа байхгүй. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дарамталж мөнгө авч, хувьдаа тэр мөнгийг завшдаг. Төрийн мөнгийг зүй бусаар зарцуулж, аймгийн тэмдэглэлт ой нэрийдлээр мөнгө завшиж байна шүү дээ. Энэ бүхэнтэй л АТГ тэмцэх ёстой.

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан УИХ-аас гарсан ажлын хэсгийнхний дүгнэлтийг саяхан олон нийтэд ил болгосон. Гэтэл үүнийг нууцын зэрэглэлийн материалыг задруулсан дэмий зүйл байсан гэх байр суурь гарах болж. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийн дүгнэлтийг олон нийтэд ил болгосон нь маш зөв гэж бодож байгаа. Үүнд ард түмэн өөр өөрийн дүгнэлтийг хийх ёстой. Нууцлаад байх зүйл байхгүй. Долдугаар сарын 1-ний хэрэг анхнаасаа л ил байсан. С.Баяр ч энэ сэдвээр телевизэд ярилцлага өгч байна билээ. Яг энэ хэргийг өдөөсөн  хүмүүсийн зугатаж байгаа дүрс бичлэг байхад тэр хүмүүсийг шалгахгүй, цагдаа нар руу хэргийг чихэж байгаа нь замбараагүй л байдал юм.

-Энэ хэргийг дахин шалгаж байгаатай холбоотойгоор тухайн үед хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс тайлбар авахаар болсон. Дээрх хариултаараа үүнийг шүүмжилж байна уу?

-Тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр хүнийг хуулиар олгогдсон эрхээ эдлээд үүргээ биелүүлсэн нь зөв байсан эсэхийг ньтогтоох үүднээс тайлбар авах гэж байгаа юм гэж ойлгож байгаа. Түүнээс биш гадуур ярьж, бичээд байгаа шиг байцаалт биш. Тиймээс энэ бол буруу зүйл биш. Тэдний тайлбар нь мөрдөн байцаалтад маш их туслалцаа үзүүлэх байх. АТГ-аас надаас тайлбар авсантай л төстэй юм уу даа.

-Хоёр танхимтай парламенттай болох саналыг Ардын намын дарга С.Батболд бусад намын дарга нарт тавьсан. Өөрийн намын гишүүдэд энэ саналыг дэмжихийг уриалсан гэж сонссон. Таньд саналаа дэмжээрэй гэж мэдэгдсэн үү. Та ер нь энэ саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-1990-1992 оны хооронд хоёр танхимтай парламенттай байсныг 1992 онд өөрчилсөн. Одоо үүнийг хамгийн зөв арга гээд дахин сэргээхээр ярьж байна. Намайг энэ саналыг дэмж гэж ятгасан зүйл байхгүй л дээ. Анх энэ саналыг УИХ-ын гишүүн асан н.Оюунбаатар бид хоёр С.Батболдыг Ерөнхий сайд болоод удаагүй байхад дэвшүүлсэн юм. Тухайн үед бидний саналыг хүлээж аваад судлахаар амлаж, сайн санал байвал хэлэлцүүлэг болгохоо илэрхийлж байсан. Нэг гишүүнийхээ тавьсан саналыг одоо ингээд ажил болгоод явж байгаагаас харахад холч хараатай хүн юм гэсэн бодолтой байгаа. 

-Сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй байхаар намын дарга нар тохиролцоонд хүрсэн. Үүнд ямар саналтай байна?

-Энэ саналыг дэмжиж байгаа. Ер нь бэлэн мөнгөний амлалтын оронд нийгмийн халамжийг сайжруулах талаар амлалт өгөх ёстой юм.
йг нийтээр нь 76 авлигач гэдэг байхгүй юу. Би өөрөө авлига өгдөггүй, авдаггүй болохоор ийм нэр цол авмааргүй байна шүү дээ. Миний ач, гуч нар “Өө, манай өвөө нөгөөх алдарт 76 авлигачийн нэг байсан юм байна” гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс авилгач гэж нэрлүүлээд байгаа улсуудыг шалгуулахыг хүссэн юм. Тэр ярилцлагыг сонинд гарсны дараа Нийслэлийн прокурорын газраас АТГ-т надаас тайлбар ав гэж үүрэг өгсөн юм билээ л дээ.  Тэгээд АТГ-аас намайг дуудахад нь би иргэнийхээ үүргийг биелүүлж  очиж тайлбар өгсөн.

-Танаас ямар тайлбар авсан юм бэ?

-Би АТГ-ын Мөрдөн бай­цаах хэлтэст очиж тайлбар өгсөн. Тэд тухайн ярилцлагын хамгийн сүүлчийн хэсэг болох “Би авлигачдыг нэрлэж чадна” гэсэн хариултад л ихээхэн ач холбогдол өгсөн бололтой онцолчихоод хариулт нэхээд байсан. Тэгэхэд нь би “Би  энэ ярилцлагад Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа талаар л ярьсан. Тиймээс ярилцлагын нийт утгаар нь л  тайлбар өгнө” гэсэн.

Манай улс төрийн амьдрал одоо л зөв голдиролдоо орж байгаа юм уу гэж харж байна. Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хувьцааны 10 хувийг иргэддээ үнэгүй олгох түүхэн шийдвэр гаргалаа. Стратегийн бусад ордуудын 10 хувийг ч иргэддээ хувааж олгох ёстой. Бизнесмэн хүний нүдээр харахад ингэх цаг болсон. Бизнесмэн байсан Ерөнхий сайдын ачаар энэ бүхэн эхнээсээ хэрэгжиж байх шиг байна. Тухайлбал, Хөрөнгийн биржийг Лондоны Хөрөнгийн биржтэй холбоно гэдэг зүгээр нэг хүний хийчихдэг ажил биш. Бас ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад ч Монголчууд баярлах ёстой гэж боддог. Монголчуудын амьдрал дээшлэх үе ирж байна гэж харж байна. Харин энэ бүхнийг буруу удирдчих юм бол ард түмэнд юу ч үлдэхгүй л дээ. Хэдхэн хүний л халаасанд баялаг бий болно. Тиймээс ашиг сонирхолгүй хүмүүс улс төрд орох ёстой.  Ийм хүмүүс чинь мөнгийг нэг их тоохгүй шүү дээ. Энэ парламентад ч үүний цөөнгүй жишээ бий. Тухайлбал, Г.Батхүү, Х.Баттулга, Б.Ганхуяг нар байна. Бизнесээр хөлжсөн хүмүүсийг олигархиуд гэж нэрлэдэгтэй би санал нийлдэггүй. Жинхэнэ олигархиуд чинь төрийн мөнгөөр хөлжсөн хүмүүс юм.

-Иргэдэд хувьцаа тарааж эхэлсэн нь Монголчуудын амьдралд түлхэц болно гэдэгт та итгэлтэй байна уу?

-Одоо энэ асуудалд зөв, буруу гэж хэлэх эрт байна. Үнэнийг хэлэхэд Монголчуудын дунд хувьцааны талаар мэдлэгтэй хүн цөөхөн. Энэ бүхэнд мэргэшихэд 2-3 жил шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Монголчуудын хувьцаа эзэмших асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаар хязгаарлагдахгүй. Хувьцааны талаар мэдлэгтэй болсон хойно нь Оюутолгойн хувьцаанаас 10 хувийг Монголчуудад өгөх ёстой. Монголын талаас тав, Оюутолгойн талаас таван хувь хувьцааг Монголчуудад босгож өгөх  ёстой гэсэн асуудал яригдана. Энэ асуудлыг  цаашид тавих болно.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Үүнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос чиглэл өгсөн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Дөрвөн чиглэл өгсөн. Үүний дагуу гэрээ хэлэлцэгдээд явж байгаа. С.Баярцогт сайд энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд танилцууна. Гэхдээ одоо эхний улирал дуусаагүй байна. Хугацаа нь болохоор танилцуулах байх. Аль нэг талаас санал гаргаад гэрээг байнга өөрчлөх заалт байгаа. Эхний удаад манайхаас санал гарсан. Одоо хэлэлцэгдэж л байна.
 
-Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхэд та сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаа вэ?

-Жинэхэнэ утгаараа бол Монгол Улс ганцхан тойрог болоод л улстөрчид өрсөлдмөөр байгаа юм. Ингэж байж улстөрчид хэн нь хэн бэ гэдэг нь харагдана шүү дээ. Чуулганд үг хэлэх бололцоо гарвал энэ саналаа хэлнэ гэж бодож байгаа. Найман суманд очиж, хамаатан садан,найз нөхдөөрөө нийлж байгаад УИХ-д сонгогдох нь байж боломгүй асуудал. Ер нь болж өгвөл нутагтаа нэр дэвшдэг асуудлыг болимоор байгаа юм. Ингээд яриад ирэхээр Үндсэн хууль, Хүний эрхийн талаар өөдөөс яриад эхэлнэ л дээ.

-Нэг тойрог гэж та юуг хэлээд байна вэ?

-Монгол Улс нэг тойрог болж 1992 онд пропорциональ системээр сонгууль хийж байсан юм. Тухайн үед туршлага багатай байсан болохоор тэгс  ингэсгээд өнгөрсөн. Дараа нь 1996, 2000, 2004 онд жижиг тойрог буюу найман суманд нэр дэвших аргаар сонгууль хийсэн.  Харин 2008 онд томсгосон тойрог болгосон. Тухайлбал, Завхан аймгийг нэг тойрог болоод нэг намаас гурван мандатын эрх олгож байсан. Тиймээс одоо үлдэж байгаа хувилбар нь юу гэвэл холимог л байгаа байхгүй юу. Бүх л хувилбараар сонгууль хийгээд үзчихсэн. Бөөн хэл ам дагуулсан. Би холимог хувилбарыг нь дэмжиж байгаа. Хуулийг нь боловсруулж, энэ хувилбараар  нэг үзвэл болох л юм. Эсвэл 1992 оных шиг тойргоо томсгоод пропорциональ сонгуулийн арга ашиглаж болно. Том тойрогтой болвол сонгууль шударга болно. Ингэж чадвал нийт сонгогчдын дунд нэр хүндтэй хүн л сонгогдоно. Түүнээс биш уран илтгэл, дөрвөн мөртөөр ярьдаг улстөрчид Монголын улс төрд юм хийж чадсангүй. Тэгэхээр бизнес сэтгэлгээтэй хүмүүс сонгогдсон нь зөв болов уу. Бас нэг зүйл хэлэхэд улстөрчид л сонгуульд бэлдээд байдаг. Гэтэл сонгогчид ч гэсэн тэдэнтэй зэрэгцээд сонгуульд бэлдэх ёстой шүү дээ. Бас манай сонгогчид их өрөвчхөн байна. “Энэ хүүг ёстой олон унагааж байсан. Энэ удаа дэмжээд санал өгөөд гаргачихья” гэдэг. Энэ чинь юу гэсэн үг вэ. Одоо ийм сэтгэлгээнээс салах цаг болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж