Ц.Нацагдорж агсны бүтээлүүд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Ц.Нацагдорж агсны бүтээлүүд эгшиглэнэ

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 60 насны ойг тохиолдуулан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр гала тоглолт хийх гэж байна. Энэхүү гала тоглолтод хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсаны уран бүтээлүүд эгшиглэх юм.  Тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19.00 цагаас эхлэнэ.
Мөн энэ сарын 16, 23-нд Ц.Нацагдорж агсаны “Тунгалаг тамир” мюзиклыг тайзнаа тавих юм. Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг “Тунгалаг тамир” романыг анх төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан мюзикл болгох ажлыг эхлүүлж байжээ. Харин одоо түүний энэ үйл хэргийг үргэлжлүүлэн найруулагч Д.Ганхуягын найруулгаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулах гэж байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж