“Алтан хайч” шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

“Алтан хайч” шилдгээ тодруулна

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг бий. Шилдэг үсчдийг хоёр жилд нэг удаа шалгаруулдаг “Алтан хайч” тэмцээний ес дэх удаагийнх нь энэ сарын 22- нд болно.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын дээд сургуулиас зохион байгуулдаг энэ тэмцээнд манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд оролцдог байсан бол энэ удаа БНХАУ болон ОХУ-д үсчин, гоо засалчийн мэргэжлээр суралцдаг оюутнууд оролцох хүсэлт ирүүлжээ. Жил ирэх тусам хүрээгээ тэлэн чансаажиж байгаа эл тэмцээн нь үсчин гоо засалчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. “Алтан хайч” уралдааны оролцогчид 2011 оны үсний засалт, нүүр будалтын чиг хандлагыг тодорхойлох даалгавартай аж. Оролцогчдыг бүртгэл өчигдөр дууссан бөгөөд энэ сарын 21-нд “Орчин үеийн үс, гоо заслын хөгжлийн хандлагыг мэргэжлийн сургалтад харгалзах нь” сэдэвт судалгаа арга зүйн сургалтад хамруулах юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж