ДНБ-ий 14 хувийг хувийнхан бүрдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

ДНБ-ий 14 хувийг хувийнхан бүрдүүлдэг

Хөрөнгө оруулалт, түүний үр өгөөж нь ДНБ-ий өсөлт буюу эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инфляци, бодит болон нэрлэсэн зээлийн хүү, нийт зээл, гадаад худалдааны тэнцэл, валютын тэнцэл зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд хэрхэн хамааралтай, хоорондоо хэрхэн нөлөөлж байгаа талаар хэсэг эрдэмтэд судалгаа хийжээ. Судалгаанаас харахад, манай улсын ДНБ-ий 22 хувь нь хөрөнгө оруулалтын оролцоотой бий болсон бөгөөд хувийн хөрөнгө оруулалт нь 14 хувь, улсын төсвийн хөрөнгө оруулалт нь найман хувийг нь эзэлж байна. Хувийн хөрөнгө оруулалт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 1.75 дахин өндөр үр ашигтай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж бага байгаа нь Төсвийн ерөнхийлөн захирагчид жил бүрийн төсвийн төслийг боловсруулж, ирүүлэхдээ өөрийн салбарын тэргүүлэх ач холбогдолтой төслүүдийг эрэмбэлэн сонгодоггүй. Засгийн газар, УИХ-аас баталсан төсвийн хязгаараас хэтрүүлэн боловсруулж ирүүлдэг нь төсвийг хянах явцад хүндрэл үүсгэж, хөрөнгийн эх үүсвэр дутагддагтой холбоотой гэнэ.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж