“Дуулиан-2020” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

“Дуулиан-2020” өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дуулиан-2020” тэмцээний шигшээ тоглолтууд өндөрлөлөө. 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр нийт найман ангиллын шигшээ тоглолт явагдлаа. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр RIO TINTO ажиллаж байгаа.

Нисэхийн Буянт Ухаа Спорт цогцолборт болсон шигшээ тоглолтын үеэр нийт 1000 гаруй үзэгч, хөгжөөн дэмжигч хүрэлцэн ирж ирээдүйн хөлбөмбөгчдийг дэмжсэн байна.

Тав дахь удаагийн энэ тэмцээн 2010 оны аравдугаар сарын 30-нд эхэлж, ийнхүү өндөрлөж байна. Нийт 86 сургуулийн 240 багийн 3000 орчим тамирчин долоон  насны ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Зургаан сарын турш 775 тоглолт явагдаж, 6474 гоол оржээ. Үүнээс хамгийн олон гоол оруулсан тамирчин бол “Мон-Алтиус” БТДС-ийн багийн ахлагч Х.Цэнд-Аюуш байлаа. Шигшээ тоглолтод хоёр гоол хийснээр тэрбээр нийт 65 гоол оруулсан амжилтаар 1-р байрт орсон бол 11 насны ангилалд “Саммит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24-р сургуулийн багийн ахлагч Мөнх-Оргил 52 гоолтой 2-р байрт оржээ.

Тэмцээний дүн: Хөвгүүд:

11 нас:
 1-р байр – Д.Нанжид дасгалжуулагчтай “Саммит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24-р сургууль
2-р байр – Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай ХасБанкны ивээн тэтгэсэн “Оюуны Ундраа” ЦС

13 нас:
1-р байр – Л.Банзрагч, С.Жаргалсайхан дасгалжуулагчтай “JCI UB Central”-ийн ивээн тэтгэсэн 97-р сургууль
2-р байр – Д.Чулуунболд, Г.Нямбат дасгалжуулагчтай “Дэлхийн Зөн Хайлааст” ОНХХ-ийн ивээн тэтгэсэн 72-р сургууль

15 нас:
1-р байр – Б.Болд, Л.Говьхүү дасгалжуулагчтай “Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 10-р сургууль
2-р байр – н.Рэндоо, н.Болдбаатар дасгалжуулагчтай “Моннис” компаний ивээн тэтгэсэн 20-р сургууль

17 нас:

1-р байр  – Д.Чулуунболд, Г.Нямбат дасгалжуулагчтай “Дэлхийн Зөн Хайлааст” ОНХХ-ийн ивээн тэтгэсэн 72-р сургууль
2-р байр – П.Мөнхбат, Г.Идэрбат дасгалжуулагчтай ХасБанкны ивээн тэтгэсэн 40-р сургууль

Охид

14 нас:
1-р байр – Л.Говьхүү, Б.Болд  дасгалжуулагчтай “Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 10-р сургууль
2-р байр – н.Эрдэнэбат дасгалжуулагчтай “ТэнГэр” Санхүүгийн Нэгдлийн ивээн тэтгэсэн Амгалан ЦС

Охид – 16 нас:
1-р байр  – Д.Чулуунболд, Г.Нямбат дасгалжуулагчтай “Дэлхийн Зөн Хайлааст” ОНХХ-ийн ивээн тэтгэсэн 72-р сургууль
2-р байр – А.Шийтэр дасгалжуулагчтай ХасБанкны ивээн тэтгэсэн 58-р сургууль

Оюутан

1-р байр – н.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС
2-р байр – н.Гансүх дасгалжуулагчтай ШУТИС-ийн харьяат БИАС

Ивээн тэтгэгч:
1-р байр – Дуулиан-2020
2-р байр – Чингис Хаан Банк

Харин шилдэгийн шилдэг тоглогчоор “Саммит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24-р сургуулийн багийн ахлагч  Амарсанаа овогтой Мөнх-Оргил тодорсон. Мөн хамгийн зохион байгуулалт сайтай, хөгжөөн дэмжигч ихтэй, мөн амжилтаараа ч хоёр баг нь түрүүлсэн “Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэсэн Б.Болд дасгалжуулагчтай  10-р сургууль шилдэг сургуулиар тодорч таван сая төгрөгний шагналыг хүртсэн.

Хаалтын ажиллагаан дээр Монгод Улсын Ерөнхий сайд, ноён С.Батболд хүрэлцэн ирж 11 насны ангиллын тоглолтыг үзэж алтан медалийн эздэд шагналыг гардуулж өгсөн. Мөн хүндэт зочдын дунд ерөнхий ивээн тэтгэгч болох RIO TINTO байгууллаггын удирдлага болон төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн. БСШУ-ны сайд, “Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга ноён Ё.Отгонбаяр, Сангийн дэд сайд,” Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, ноён Ч.Ганхуяг нар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцсон.

2010-2011 оны “Дуулиан-2020” тэмцээний ивээн тэтгэгчдийг дурьдахгүй байхын аргагүй. Үүнд:

Ерөнхий ивээн тэтгэч: RIO TINTO

Ивээн тэтгэгчид:

ХасБанк
Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ
TCI ХХК
Сэлба Сервис
Sound of Mongolia
Хас Leasing
БСБ Сервис
Чингис Хаан Банк
МИГ Даатгал
JCI UB Central
Х.А.С. Холбоо ТББ
I Concept
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл
Сэлэнгэ Пресс
Саммит ХХК
Онч Аудит
ТЭЦ IV
Jet School
Шүрт Булаг
БУМО Спорт Барааны дэлгүүр
Олимпус
Тэнгэр Системс
Сүү ХК
EIT
Худалдаа Хөгжлийн Банк
Тэнгэр Даатгал
Монгол Хийморь
Голланд Хаус
Corporate Hotel
Могул Скай
Бага Хангай ЦС
Sportnews.mn
Өдрийн шуудан
Csports.mn
Хамтран зохион байгуулагчид:
Биеийн Тамир Спортын Газар
Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Нас насны ангилалын бэлэгдлийн шигшээ баг:

11 нас:

А.Мөнх-Оргил – Саммит ХХК-ийн 24-р сургууль
Х.Санчирбилэг – ХасБанкны 6-р сургууль
М.Бямбадорж – ХасБанкны Оюуны Ундраа ЦС
Т.Анхбаяр – Саммит ХХК-ийн 24-р сургууль
Э.Баясгалан – ХасБанкны 6-р сургууль

13 нас:
Б.Гарамбазар – JCI UB Central
Э.Мөнгөнбагана – JCI UB Central
Г.Бямбадорж – JCI UB Central
А.Барсболд – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль
Э.Тэлмэнбаяр – Онч Аудит ХХК-ийн 10-р сургууль

15 нас:

Ө.Энхбаатар – Онч Аудит ХХКийн 10-р сургууль
А.Тэмүүжин – Онч Аудит ХХКийн 10-р сургууль
С.Гал-Эрдэнэ – TCI ХХК-ийн 14-р сургууль
Э.Отгонпүрэв – Моннис компанийн 20-р сургууль
С.Бүрэнжаргал – БагаХангай ЦС

17 нас:

Э.Пүрэвдорж – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль
Г.Нямаа – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль
Д.Анхбаяр – ХасБанкны 40-р сургууль
Б.Мөнхболд – СэлэнгэПресс ХХК-ийн 5-рс ургууль
Б.Төгөлдөр – ХасБанкны 40-р сургууль

Охид-14 нас:
О.Цасан-Охин – Онч Аудит ХХК-ийн 10-р сургууль
Д.Золбоо – Онч Аудит ХХК-ийн 10-р сургууль
Э.Хүслэнзаяа – ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Амгалан ЦС
Б.Урангоо – ХасБанкны 71-р сургууль
Г.Номин – МИГ Даатгалын  92-р сургууль

Охид – 16 нас:

Т.Ивээл – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль
Б.Мөнгөнчимэг – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн 72-р сургууль
А.Алтантуяа – TCI ХХК-ийн 14-р сургууль
Г.Сугармаа – ХасБанкны 58р сургууль
С.Галтмаа – ХасБанкны 58р сургууль

Оюутан нас:
Х.Цэнд-Аюуш – Мон-Алтиус БТДС
Г.Төмөрчөдөр – БИАС
Г.Чимэдцэрэн – БИАС
Б.Батцэнгэл – УБДС
Б.Өлзий-Од

Мөн RIO TINTO-гоос гардуулж өгсөн 6 сая төгрөгний заал засварлах эрхийн бичгийг 5 сургуульд өгсөн нь Цэцээ Гүн ЦС, 34-рс ургууль, 85-р сургууль, 14-р сургууль болон 67-р сургууль нар тодорлоо.

Ийнхүү “Дуулиан-2020” тэмцээн 5 дахь удаагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. 2011 оны 10-р сарын 15-нд 6 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээн эхлэнэ. Монгодл Улсын Хөлбөмбөгийн  хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран зохион байгуулагчид, хөгжөөн дэмжигч болон хөлбөмбөг сонирхогч та бүхэндээ маш их талархаж байна.

Их Талын Дуулиан ТББ 2011 оны 4-р сарын 15-ны өдөр

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж