Мэдээллийн ил тод байдлын төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын төслийг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Түүнчлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх аж. 

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж