Цунамийн өндөр 39 метр байжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Цунамийн өндөр 39 метр байжээ

Японы зүүн хойд эргийг дайр­сан цунами 39,9 метрийн өндөртэй байсныг эрдэмтэд тогтоов. Омоэ хойгийн газар нутгийн байдалд Токиогийн далай судлалын их сургуулийн эрдэмтэд дүгнэлт хийсний дараа дээрх хэмжээг гаргасан байв. Энэ төвшин нь 1896 оны цунамийн хэмжээг давсан дээд үзүүлэлт болж байна гэж их сургуулийн профессор Акио Окаясу тэмдэглэжээ. Офунато хотын ойрол­цоох цунамийн өндөр нь 38,2 метр байсан гэж бүртгэгдсэн юм.

Японы түүхэнд 1771 оны Иси­гаки арлын орчимд цунамийн давал­гааны өндөр 85 метр хүрч байсан гэх мэдээлэл байдаг ч эрдэмтэд түүнийг баталж чадаагүй юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж