“Хан ресурс”-ын шүүх хурлын тов удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Хан ресурс”-ын шүүх хурлын тов удахгүй гарна

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” компани Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаад гурван  сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус компани үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг  хууль бусаар цуцалсан гэх үндэслэлээр Арбитрийн шүүхэд хандаж  Монгол Улсын Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжлээд байгаа билээ. Хоёр тал  арбитирчдаа сонгосон учир арбитирчид уулзаж урьдчилсан шүүх хурлаа хийх юм байна. Энэ хурлаас уг хэрэг арбитрийн шүүхийн маргаан мөн эсэхийг тогтоох аж. Харьяаллын маргаан мөн эсэхээс  хамаарч уг хэргийг хэрэгсэхгүй болгох  эсэх нь шийдэгдэнэ. “Хан ресурс” компаний хэргийг дотоодын  гурван шатны шүүх хэлэлцсэн учир Арбитрийн шүүх авч хэлэлцэх нь эргэлзээтэй гэж албаны хүмүүс хэлж байна. “Хан ресурс” компанийнхан арбитрчаараа Канад улсаас НҮБ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л. Ив Фортьерийг сонгоод байгаа бол монголын тал Францын арбитирчийг сонгожээ. Арбитрийн шүүхэд энэ асуудлыг шийдэх, төлөөлөн оролцох Ажлын хэсгийн  ахлагчаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ажиллаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж