Сирийн онцгой дэглэмийг цуцална

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Сирийн онцгой дэглэмийг цуцална

Сирийн ерөнхийлөгч  Башар Асад бямба гаригт Дамаскт үг хэлэхдээ тус орны онцгой дэглэмийг ойрын долоо хоногуудад хална гэдгээ хэлэв.

Асадын хэлснээр 48 жил үргэлжилсэн онц байдлыг цуцалснаар тус оронд ямар нэгэн эсэргүүцэл гаргах шалтаг үгүй болно гэнэ. Үүний дараа бидний хийх шинэчлэлд ямар нэгэн саад гарахгүй гэж тэрбээр үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр шинэ Засгийн газраа эмхлэн байгуулжээ. Мөн Асад эсэргүүцлийн үеэр баригдан хоригдсон бүх хүмүүсийг суллах үүрэг өгсөн байна. Хөдөө аж ахуйн сайд асан Адель Сафар шинэ Засгийн газрын тэргүүн болжээ.

Гадаад хэргийн сайд Валид аль-Моуалем албан тушаалдаа үлдсэн байна. Дотоод хэргийн сайдаар тагнуулч байсан Ибрагим аль-Шаар, Сангийн сайдаар Дамаскийн биржийн тэргүүн асан Мохаммед аль-Жилилати нарыг томилов.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж