Paris Hilton шинэ шоугаа цацна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Paris Hilton шинэ шоугаа цацна

Холливуудын хамгийн дуулиантай бүсгүйчүүдийн нэг Paris Hilton өөрийн
жинхэнэ амьдралын түүхийг өгүүлсэн шинэ телевизийн шоугаа үзэгчдэд хүргэхэд
бэлэн болжээ.

Тэрбээр “Би өмнө нь хүргэж байсан шоунууддаа тодорхой
дүрээр оролцож байсан. Яг өөрийнхөөрөө байж чаддаггүй байсан. Харин удахгүй
гаргах шоунд би бодит амьдралаа харуулах болно. Нуух зүйл юу ч байхгүйгээр
бүгдийг ил тодоор харуулна.

Энгийн амьдрал дээр би ямар хүн бэ, хэн бэ гэдгийг энэхүү
шоунаас үзээрэй. Би намайг ойлгодог, өөрт тохирох хүнээ олсон. Энэ нь миний
амьдралд маш их өөрчлөлтйиг авчирсан. Би одоо яг байгаа амьдралдаа сэтгэл
хангалуун байна. Үүнийгээ үзэгчдэдээ хүргэхийг хүссэн юм” хэмээн телевизийн
сурвалжлагчид яриа өгчээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж