АПУ-гийн супер азтай харилцагч “Toyota Prius”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

АПУ-гийн супер азтай харилцагч “Toyota Prius”-ын эзэн боллоо

“Маршал” хотхон өнгөрсөн баасан гаригт дуу хуур, инээд хөөр, аз хиймориор дүүрэн өдрийг үдлээ. Ийнхүү азын од гийсэн шалтгаан нь үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компани харилцагчдадаа ээлжит бэлгээ барьсан явдал байв. Залуучуудын хөгжлийн төлөө нийгмийн хариуцлагатай алхмуудыг үргэлж хийдэг, багачууд хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө сүүн цагаан үйлс бүтээж явдаг АПУ компанийн хамт олон энэ удаад  Цэвэр сүү брэнд, Фрутта жүүсээ борлуулдаг нийт харилцагчдынхаа дунд аз хийморийн болзолт уралдааныг  өрнүүлсэн нь энэ. Идээний дээж, сүү, жүүсний үйлдвэрлэлээр Монголдоо төдийгүй дэлхийд данстай энэ үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн бүрийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм үүргийг гүйцэтгэхийн төлөө ажилладаг харилцагч байгууллагуудынхаа хийморийг азын одоор шагнасан АПУ компанийн хамт олонд харилцагчид нь талархаж буйгаа харамгүй хэлж байв.

Өнгөрөгч 2010 он буюу  Монгол Улсад хүнсний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Хүнсний тэргүүлэх үйлдвэр”-ээр өргөмжлөгдсөн АПУ компани мөн л харилцагчдаасааа шилдгийн шилдгийг шалгаруулан тэдний урмыг “арвижуулж” байлаа. Өнөөдрийн байдлаар үндэсний манлай үйлдвэр маань Монгол Улсын хэмжээнд  21 аймаг, гурван хотод борлуулалтын сүлжээгээ байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд танигдсан, дэлхийн шилдгээр тодорсон үндэсний манлай компанийнхаа бүтээгдэхүүнийг монголчууд хаанаас л бол хаанаас авах бүрэн боломж нь нээгдээд байна.  Харин тэднийг хэрэглэгчдэд хүргэж байгаа 6000 гаруй харилцагч ажиллаж байна. Хэрэглэгч түмэнтэй хамгийн ойр байж, тэдний санал, сэтгэгдэл, үндэсний манлай үйлдвэрийнхээ брэнд бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлсэн хэрэглэгчдийнх нь бахархал, бас санаачлага бүхнийг дамжуулан уламжилдаг хамгийн гол ажлыг тэд л нуруундаа үүрдэг билээ. Цэвэр ус, ундаа, жүүс, шар айраг, идээний дээж гээд дал гаруй нэр төрлийн шингэн бүтээгдэхүүн  АПУ компаниас савлагдан гарч, харилцагчдад хүрсний дараа 21 аймаг, гурван хотоор дамжин монголчуудын өдөр бүрийн хэрэгцээг хангаж байна.  Энэхүү эрхэм үүрэгтэй 4000 гаруй  харилцагчид энэ удаагийн  сугалаа хүрсэн байна. Тэднээс 5000 орчим хонжвор эзэндээ хүрчээ. Харин өнгөрсөн баасан гаригт АПУ-гийн азтай 30 харилцагч  супер хонжворын эзэн болцгоосон юм.

100,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр 18 харилцагч, “Скайтел”-ийн интренэтийн модем хоёр хүн, гар утас, дугаарын хамт болон гурван сар үнэгүй ярих эрхээр гурван харилцагч, “Samsung” брэндийн тоос сорогч гурван хүнд очсон бол LCD телевизээр нэг харилцагч урмаа мялаалгалаа. Түүнчлэн хамгийн том азтан Хайлааст дахь “Бялхам” дэлгүүрийн захирал Оюунчимэг ”TOYOTA PRIUS” маркын авто машины эзнээр тодорсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хамгийн том хонжворын эзэн боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр их баяртай байна. Харилцагчдынхаа урмыг дандаа мялаадаг АПУ компанидаа баярлалаа гэдгээ хамгийн түрүүнд хэлмээр байна. Сугалааны хонжвор шударга сайхан боллоо. АПУ компани харилцагчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа хэчнээн сайн биелүүлдгээ харууллаа.

-Танай дэлгүүр АПУ компанитай хэдэн жил хамтран ажиллаж байгаа вэ?
-Бид таван жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд АПУ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсээр ирлээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр нь чанартай байдаг болохоор хэрэглэгч түмэндээ итгэл дүүрэн борлуулдаг. Тийм ч учраас манай дэлгүүр АПУ-гийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа урамтай байдаг. Үндэсний манлай үйлдвэрлэгч, мөн нийгмийн хариуцлагаараа манлайлагч энэ хамт олондоо маш их талархаж байна.

-Та өөрийгөө “Toyota prius”-ийн эзэн болно гэж төсөөлж байв уу. Ер нь хэчнээн сугалаа авсан бэ?

-Би нийт зургаан сугалаа авсан. Гэхдээ хамгийн том хонжворын эзэн болно гэж огт төсөөлөөгүй. Сугалааны хонжворыг зарлахын өмнөхөн би сугалаагаа хайрцагт хийж амжсан. Үнэхээр их баяртай байна.

“Оргилуун” кафены зөөгч М.Бямбасайхан: Харилцагчдадаа хамгийн шилдгийг бэлэглэдэг АПУ компанидаа баярлалаа

АПУ компанийн сугалааны анхны ялагч М.Бямбасайхантай ярилцлаа.

-Хамгийн анхны азтан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би  АПУ компанийн 300 ширхэг сугалаатай ирсэн.  Өнөөдөр үнэхээр азтай, сайхан өдөр байна. Юу гэж  хэлэхээ ч мэдэхгүй их догдолж байна. Харилцагчдадаа үргэлж хамгийн шилдгийг санал болгодог, нийгмийн хариуцлагаараа манлайлагч АПУ компанидаа баярлалаа гэж хэлмээр байна. Хамт олон маань намайг төлөөлүүлэн энэ удаагийн арга хэмжээнд явуулсан юм.

-Тэр том хамт олныхоо итгэлийг тээж ирсэн та энэ удаагийн хожлын салхийг хагална гэж бодож байв уу?
-Би энэ сугалааны анхны ялагч болно гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр баяртай байна. Хамт олондоо, хамгийн гол нь АПУ компанийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж