Ноолуурын ченжүүд алга болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Ноолуурын ченжүүд алга болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын харьяат  ноолуурын ченж  Н.Хурметхаан, Н.Берхан  нар энэ  сарын 14-ий өдрөөс хойш сураггүй алга болжээ. Тэд малчдаас ноолуур  худалдан авахаар тус аймгийн Баяннуур сумаас 20 гаруй сая төгрөгтэй гараад сураг тасарсан байна. Ноолуурын ченж нарын ар гэрийнхэн сураггүй алга болсноос хойш  тав хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Н.Хурметхаан, Н.Берхан  гэрээсээ гарахдаа  БӨА 3151 улсын дугаартай УАЗ маркийн автомашинтай явсан байна.   Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд  эрлийн ажил үргэлжилж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж