Тэмээгээ цөөрүүлэх хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Тэмээгээ цөөрүүлэх хэрэгтэй байна

Австралийн экспортын бүтээгдэхүүний жагсаалтад тэмээний мах бичигдэж магадгүй. Гэхдээ хэрэв Египетийн нэгэн бизнесмэний тэмээ нядалгааны болоод мах боловсруулах үйлдвэрийг Австралийн өмнөд хэсэгт барих төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал. Магди Эл Ашрамын ярьж буйгаар тэмээний мах үхрийн махнаас хамаагүй эрүүл хүнс гэнэ. Түүнчлэн сүүлийн үед тоо толгой нь эрс нэмэгдэн, экологийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлэх болсон Австралийн тэмээн сүргийн тоог бууруулахад тустай.


Тэмээний махны хүний биед шингэх өөх, тос бага гэж төслийг санаачлагчид мэдэгдэж байна. 1840 онд анх Энэтхэгээс тэмээг Австралид уналгын зориулалтаар оруулж ирсэн бөгөөд одоо нэг сая хол давжээ. Есөн жил тутамд тоо нь хоёр дахин нэмэгддэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж