Беларусийн шоронгийн аймшигт яргалал Нью-Йоркод

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Беларусийн шоронгийн аймшигт яргалал Нью-Йоркод

“Беларус фрий” театрын уран бүтээлчид алдарт жүжгийн зохиолч Харольд Пинтерийн жүжгүүдийг Нью-Йоркийн үзэгчдэд толилуулж эхэллээ. 2005 онд Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн өөрийн биеэр туулсан амьдрал, Беларусийн шоронд улс төрийн хоригдлуудыг хэрхэн тамладаг тухай өгүүлсэн “Харольд Питер” хэмээх жүжиг өнгөрсөн нэгдүгээр сард тус хотын “Паблик” театрт мөн тоглогдож байсан юм. “Энэ харгис яргаллыг тайзан дээрээс харна гэдэг амаргүй. Эр зориг шаардана. Гэвч энэ гашуун үнэнийг тайзан дээр амилуулан тоглоно гэдэг түүнээс илүү эр зоригийг шаардсан хэрэг” хэмээн тэдний уран бүтээлийн тухай Америкийн хэвлэлүүд бичиж байна.


Зохиолч Харольд Питер нас барахаасаа өмнө тус тетрын залууст өөрийн жүжгүүдийг тоглох эрхийг ямар ч үнэ төлбөр авалгүйгээр зөвшөөрсөн юм. Харин “Беларус фрий” театрынхан энэ жүжгүүдээсээ болж улсынхаа цагдаа, аюулаас хамгаалах газарт байцаагдаж, дарамтлуулж байсан гэдэг. Харин одоо тэд жүжгүүдээ Америкт тоглож байна. Орос болон, беларус хэлээр тоглох тэдний жүжгийн анли орчуулга дэлгэцэнд гарч байгаа. Шоронгийн аймшигт яргаллыг харахдаа хүн өөрийнхөө оюун санаад төвлөрөх болно хэмээн уран бүтээлчид ярьж байна. “Уулын хэл”,”Үнснээс үнсэнд”,”Хуучин цаг”, Шинэ ертөнцийн дүрэм” зэрэг жүжгүүдийг Нью-Йоркийн үзэгчид үзнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж