Сирийн босогчид суулт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Сирийн босогчид суулт хийж байна

Сирийн одоогийн засгийн газрыг эсэргүүцэгч олон мянган иргэд тус улсын гуравдахь том хот Хомсийн төв талбайг эзлэн авсан байна. Өнгөрөгч ням гарагт болсон мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн иргэдийн оршуулгын дараагаар босогчдын тэмцэл улам ширүүсэх төлөвтэй байгаа гэж ВВС агентлагт орон нутгийн нэгэн эмэгтэй утсаар мэдээлжээ. Босогчид Сирийн ерөнхийлөгч  Башар аль-Ассадийг огцрохыг шаардан тэмцэж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт Хомс хотод цагдаа нар жагсагчдыг буудаж найман хүн алагдсан байна. Иймээс босогчид одоогийн улстөрийн хүрээнийхэнд тулгасан шаардлагаа биелтэл ямар ч буулт хийхгүй гэж мэдэгдсэн байна.

 Мөн тэд улстөрийн хоригдлуудыг суллахыг эрх баригчдаас шаардаж байгаа аж.  Босогчид Франс пресс агентлагт өгсөн ярилцлагадаа, “Бид энэ хотын төв талбайг Египетэд байдаг Тахрирын талбайн нэрээр нэрлэх болсон. Энд 20 мянга гаран хүн байна. Бидний шаардлага биелтэл энд суулт хийх болно “ гэсэн байна. Өдгөө Сирийн төрийг 11 дэх жилдээ барьж буй ерөнхийлөгч Ассад босогчдыг тайвшруулахыг оролдож байгаа ч алагдсан хүмүүсийн тоо 200 гаран болсон гэж хүмүүнлигийн байгууллагынхан мэдээлж байна.  Иймд бослого тэмцэл цаашид улам ширүүсэх бололтой.

Видеог энд дарж үзнэ үү
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж