Нигерийн хойд хэсэгт хүчирхийлэл гарсаар

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нигерийн хойд хэсэгт хүчирхийлэл гарсаар

Саяхан болж өнгөрсөн Нигерийн сонгуулиар ерөнхийлөгч Гүүдлак Жонатан сонгогчдын 57 хуьийн саналыг авч дахин сонгогдсон боловч гол өрсөлдөгч нь байсан Мухамадду Бухари сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас тус улсад мөргөлдөөн гарсаар байгаа аж. Мухаммадуг дэмжигч мусульман шашинт хойд нутгийн иргэд бослого жагсаал гаргаснаас цагдаа хүчнийхний хүчирхийлэлтэй тулгарч олон хүн алагдсан гэж Улаан загалмайн нийгэмлэгийн Нигери дэх төлөөлөгч хэлсэн байна. Сонгуулийн дүнгээр ерөнхийлөгч Жонатан 22.5 сая хүний санал авсан бол өрсөлдөгч Мухаммаду Бухари 12.2 сая хүний саналыг авчээ. Хэдийгээр олон улсын ажиглагч нар сонгууль шударга явагдсан гэж дүгнэсэн боловч мусульман шашинт иргэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна.  

Видеог энд дарж үзнэ үү


М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж