С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр маргааш тохиох гэж байна. Эл өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, 11.00 цагт Төв шуудангийн өмнөх талбайд байрлах хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн энэ өдөр 16.00 цагт С.Зориг агсны багшилж байсан МУИС-ийн НШУИС-ийн Улстөр судлалын тэнхимд УИХ-ын гишүүн С.Оюун оюутнуудтай уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж, харилцан яриа өрнүүлэхээр болжээ.

Дашрамд тэмдэглэхэд, С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан Зориг сан Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн хүсэлтээр тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны заах аргын нэгдлийн дэргэдэх нийгэм эрх зүйн кабинетыг С.Зоригийн нэрэмжит болгон тохижуулахаар болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж