Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Эх дэлхийгээ аваръя

“ВЕГАН” залуучуудын байгууллагаас санаачлан зохион байгуулж буй байгаль орчноо хамгаалан эх дэлхийгээ аврахын тулд “Эх дэлхийгээ аврахын тулд ногоон орчныг цогцлоох” хоёр сарын бүх нийтийн аяныг эхлүүллээ. Ногоон орчныг цогцлоох хоёр сарын аяны нээлтийн үйл ажиллагаанд өчигдөр “ЛОВИН ХАТ” ХХК-ийн “Хайрын Өргөө” олон улсын сүлжээ веган ресторанд боллоо. Энэ үеэр нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хамтдаа юу хийх тухай санал сэтгэгдлээ хуваалцаж, “Хайрын Өргөө” рестораны хамт олон хүндэт зочдоо эрүүл мэнд, эх дэлхийд тустай амтат веган зоогоор дайлсан юм. Энэхүү аянд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төв, ногоон судлалыг тайлагч “ЛОВИН ХАТ” ХХК, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын байгаль орчныг хамгаалагч төрийн бус байгууллагуудын холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакци, Эх орон телевиз, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Залуу Эрдэмтдийн холбоо, Нийслэлийн ардчилсан залуучуудын холбоо, Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн оюутны холбоо, Зориг сангийн дэргэдэх “Залуу манлайлал” клуб, Улаанбаатар Сонгдо эмнэлэг зэрэг олон байгууллагууд ногоон орчныг цогцлоохоор нэгдлээ. Байгаль орчноо хамгаалан гараг ертөнцөө аврахад хувь нэмрээ оруулж буй гэгээлэг оюунлаг хүмүүсийн гэрэлт манлайлал, эв нэгдэлд талархал илэрхийлэн хүндэтгэе. Та ч бас өөрийн чадах бүхнээрээ эх дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулаарай.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж