Хүний аминд хүрсэн жолоочийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хүний аминд хүрсэн жолоочийг саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цамбагарав худалдааны төвийн урд замд 37 настай эрэгтэй Ө  2008 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зам тээврийн ослоор амь үрэгджээ. Уг ослыг үйлдэж хэргийн газраас зугтаасан УБК улсын дугаартай “Исүзү Бигхорн” маркийн автомашины жолооч Г-ыг Замын цагдаагийн газрынхан өнөөдөр баривчилсан байна. Тэрбээр осол үйлдсэн даруй айж цочирдсон учраас хэргийн газраас зугтаасан гэж мэдүүлсэн байна. Хуульд зааснаар  зам тээврийн осол үйлдсэн этгээд санаатай  ослын газраас зугтаасан бол Эрүүгийн хуулийн 216.2 хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж