Ерөнхийлөгч Ассад гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ассад гэж хэн бэ?

Эрх чөлөөгөө өргөжүүлэхээр улс оронд нь аажмаар хүчээ авсан иргэний хөдөлгөөний эсрэг баримталсан хатуухан арга хэмжээ авсан нь даруухан,хүмүүст ойр бөгөөд тэднийг ойлгодог, өөрчлөлтөд ордог гэх Башар Ассадын сурталчилгааг үнэгүй болгожээ. Гурван хүүхдийн чамгүй өндөр биетэй, цэнхэр нүдтэй эцэг нь өөрийн орны бослогыг 11 жилийнхээ засаглалд харшиллаа хэмээн хатуу, зөөлөн арга хэмжээг авсан юм. Тэрбээр хэдийгээр шинэчлэлийг амлаж байгаа ч түүний шууд удирдлагад ажилладаг аюулгүйн албаныхан нь тэрслүү үзэлтнүүдийг нам дарахаар гудамжинд гарч ирлээ.

Бямба гаригт тэрбээр улс оронд нь 48 жил мөрдөгдсөн онц байдлыг ирэх долоо хоногт цуцална гэв. Түүнийгээ эсэр­гүүцэгчдийн гол шаардлагыг биелүүлж буй хэмээн хэлээд түүнд саад хий­хийг үл тэвчинэ гэж сануул­лаа. Гадаадын хэвлэлүүдийн үйл явд­лын тоймд Ассад сарын өмнө эхэлсэн эсэр­гүүцэлд хоёр дахь удаагаа ард түмэндээ хандсаныг онцолж байна. Түүний энэ удаагийн хандлага нь ерөнхийдөө эвлэрэх талдаа байснаар өмнөхөөсөө ялгаатай байлаа. Тэрбээр эдийн засагт өрнөсөн процесс хамгийн том асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрөв. Түүний тогтоох дэглэм гачигдаж, ядуурсан иргэдийн сайн сайхны төлөө чиглэх гэнэ. 

“Бидний эргэн тойрны ертөнц эрчимтэй өөрчлөгдөж байна. Бид цаг үетэйгээ алхаа нийлүүлэн явах ёстой. Ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд анхаарлаа төвлөрүүлэхгүй бол уур хилэн нь бадарна” гэж тэр хэлэв. Ассад амь үрэгдэгсдэд харамсч буйгаа илэрхийлээд “Зэвсэгт хүчнийхэн ч бай, цагдаагийнхан эсвэл энгийн иргэдээс хэн ч үхсэн бай түүнийг үл харгалзан бид тэдний хойчийн төлөө зал­бирч байна. Гэмт хэрэгтнүүдийг олж тэдэнд хариуцлага хүлээлгэхийн төлөө мөр­дөн байцаалт явуулж байна” гэж Ассад хэлжээ. Түүний үг  Дамаск болон бүх улс даяар цацагджээ.

Ассадыг шүүмжлэгчид түүний по­пулизм нь зөвхөн өнгөн тал гэлээ. Дөчин таван настай нүдний эмч түүнийг өөрийн эцэг Хафез Ассадтайгаа үргэлж адил харгис байсан хэмээн тэд хэлж байна. Нийтэд мэдэгдээд байгаа хамгийн эмгэнэлтэй гэгдэх Хам хотноо суннитийн мусульманы хэт даврагчдыг их буугаар буудан дарсан 1982 оны үйл явдал нь Сирийн БААС дэглэмд эсэргүүцэл гаргахыг барьсаар ирсэн сануулга байсан билээ. Залуу ерөнхийлөгчийн энэ тодорхойлолт аль хир зөв бэ?

Ассадын найз нарын нэг Айман Абдель-Нур үүнийг  тийм биш гэж хэлжээ. Тэрбээр Башарыг даруухан, чимээгүй, анхааралтайгаар хүнийг сонсч чаддаг, ерөнхийлөгчийн хүү байсан гэдгээр хэзээ ч даналзаж байгаагүй залуу хүн гэв. Ассад анагаахад, Абдель-Нур машин бүтээхэд Дамаскийн их сургуульд суралцаж байхдаа “улс төрийн мансууралд автсан” энэ хоёр залуу 1984 онд танилцаж байжээ. 

Абдель-Нурын хувьд хоёр Ассад байгаа. Нэг нь дотно, нөхөрсөг бөгөөд зүстэй Ассад, нөгөө нь “Башар биш болсон” ерөнхийлөгч гэнэ. Түүний эхнэр хүүхэд нь ч, ах дүү нь ч 7000 жилийн удамшилтай Сири улсын ерөнхийлөгч болсон цагт нь  түүний хувьд юу ч биш. Ямар арга хэмжээ авах нөхцөлд тэрбээр сэтгэлийн хөөрөлд баригдахгүйгээр шийднэ. Түүнд зүрх сэтгэл гэж тэр цагт үгүй” хэмээн Абдель-Нур өгүүллээ.

Башар Ассад ерөнхийлөгч болох ёсгүй байв. Тэрбээр Хафезийн залгамжлагч, өөрийн том ах Баселийг (Basel) автын ослоор нас барсны дараа Башар Лондон дахь нүдний эмчийн сургуулиа орхиод яаралтай гэртээ буцан иржээ. Басельтай нэгэн цэцэрлэгт цуг явж байсан гэх Сирийн аж үйлдвэрийн эзэн Халед Мажуб ярихдаа тэр үхэл Башарыг их өөр болгосон гэв. “Тэрбээр өөрийн хариуцлагыг мэдэрсэн. Ер нь өөрийн үйлдэлдээ ихээхэн хариуцлагатай ханддаг. Баселийн үхэл, түүний хариуцлага хоёр засаглалтай нэгдсэн” гэж Sukna төслийн эзэн, хүлэмж байгуулагч Мажуб хэлж байна. Ассад тодорхой хэмжээний хатуу зан чанартайг хүлээн зөвшөөрч байна. “Ноцтой зөвөлгөөн болж байхад тэр маш няхуур байдаг. Харин үдийн хоолны үеэр гэхэд тэр хөгжөөнтэй, шүүмжлэл сонсдог. Тэр сайн залуу” гэж Мажуб хэлж байна.

 Мажуб сүүлийн сарын дотор Ассадтай тааралдаагүй гээд гэхдээ Тунис, Египетийн ерөнхийлөгч нарыг унагаасан, одоо тэдний араас Ассад мэтийн бусад араб лидерүүдийг унагаах аюул учруулж буй тэр их доргионы талаар ярилцсан гэж тэр хэлэв. “Зүрхнийхээ угт тэрбээр Сири дэх цус урсахыг хараад гүн шаналж байгаа гэж би бодож байна. Би үүнийг мэдэж байна. Бид Египетэд юу болж байгаа, хүчирхийллийн тухай нэг биш удаа ярилцсан” гэж тэр онцлов.

Ассадын тухай мэдэх гол зүйлийн талаар тэр ярихдаа “Хямрал түүнийг удирдаагүй. Маш прагматик бөгөөд шүүмжлэлт сэтгэлгээтэй учир түүнээсээ л үүдэн ажилладаг” гэлээ.

Есдүгээр сарын 11-нээс эхлээд түүний лалын болон арабын ертөнцөд нөлөөлсөн, 2003 оны Иракийн дайн, Сирийн цэргийг Ливанаас гаргахыг хурдасгасан, Сирийн олон улсын хязгаарлалтыг гаргасан Ливаны ерөнхий сайд Рафик Харирийг хөнөөсөн хэрэг мөн 2006 оны Ливаны дайн зэрэг хямрал л түүний оффист байх хугацааг тогтоох болсон юм.

Сирид 2003-2006 онд сууж байсан Канадын элчин Брайан Дэвис (Brian J. Davis) Ассадыг яарч сандран хөдөлж, эрсдэл хийх лидер биш гэжээ. “Тэр шахалт дор ямар нэгэн буултыг яаран хийх хүн биш” хэмээн “Сирийн тойм” гэсэн өөрийн блогтоо профессор Жошуа Ландис (Joshua Landis) бичжээ. Гуравдугаар сарын 30-ны өдөр Парламентад хэлсэн үгэндээ тэрбээр “ямар нэг санаа гаргаагүй нь” гэнэтийн зүйл биш гэж Дэвис хэлэв. Тэр нь үймээн гарч эхэлснээс хойшхи анхны үг нь байсан ба түүнээс шинэчлэл хүлээж байсан олон хүний итгэлийг хэлсэнгүй. Түүний оронд тэрбээр гадаадын хуйвалдагч нар, хиймэл дагуулын телевизийн сувгууд зэргийн тэрслүү санааг өдөөж байна гэж шүүмжлэв. “Тэрбээр Сирид хэрэг болохооргүй шийдвэр гаргаж байсан нь гадны шахалтад өгсөн хариулт гэхээр байсан юм” гэж Дэвис бичсэн байлаа.

Ассад хямралын үеэр төдийлөн харагдахгүй байсан нь өөрийн эцгийг санагдуулахаар, гэр бүлийн хамт Дамаскийн зоогийн газруудад очиж, захаар нь явдаг байсан имижийг нь мартагдахад хүргэсэн юм. Энэ талаар Мажуб тайлбарлахдаа “Тэр сэтгэгдэл төрүүлэхийн тулд ярьдаггүй, зорил­годоо хүрэх зориогоор л ярьдаг. Ер нь рейтингээ өсгөх гэсэн тактикийн улстөрч биш” гэв. Харин Абдель-Нурын хувьд үнэлгээ нь өөр. Ассад дэглэмийн нүүр царай учраас хям­ралаар аль болох цөөн харагдах нь үймээнийг төдий чинээ түүнтэй холбож өгөхгүй. Хэрэв хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн тэр имижээ Ассад алдвал дэглэм сүйрнэ” гэж тэр өгүүллээ.

Абдель-Нур одоо өөрийн улс төрийн төлөвлөсний дагуу Ассадаас холдоод байгаа юм. Тэд хэдэн арван жилийн турш дотны нөхөд байж хамт гэр бүлийн хооллолт, төрсөн өдрүү­дээ цуг тэмдэглэж иржээ. Абдель-Нур эрх баригч намын шатаар өгсөн БААС намын талын нөлөө бүхий  Конгрессийн 500 энгийн гишүүдийн нэг нь л болсон байв. Өөр 600 суудал нь цэрэг тагнуулынханд ноогддог. Дараа нь дэглэмээс холдон бие даасан all4syria.org сайтыг редакторлон дэглэмийн шүүмжлэгчдийн нэг бол­сон байна. Аюулгүй байдлынхаа үүднээс тэрбээр одоо Дубайд амьдарч байгаа. Тагнуулын удирдлагын явцуу хүрээ, дэглэмийн “хуучин гвардиудын хэсэг” залуу ерөнхийлөгчийг олон найз нөхдөөс нь холдуулсан хэмээн тэр ярьж байна. “Энэ бол зүгээр нэг надтай учирсан хэрэг биш. Түүний олон найз нөхөд холдсон юм. Бид зайлах ёстой байв. Өдгөө байр сууриндаа байгаа муу хүмүүс бидэнд түүнийг хэлсэн учраас би энэ талаар ярьж чадахгүй” хэмээн Абдель-Нур хэллээ. Дэглэмийн албан тушаалтнууд түүнийг хязгаарлагдмал байдалд барьж байна гэдгийг үгүйсгэн Ассад нийтэд хэлж байсан билээ.

Гэсэн хэдий ч тухайн цагтаа биширч байсан хүнийхээ үнэлгээнд Абдель-Нур хоёрдмол байгаа нь илт. “Тэр миний хувьд хайртай найз минь юм” гэж тэр TIME сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэд хэдэн удаа давтсан байлаа. Сирийн хямралыг туулахын тулд Ассад гэдэг хүн нь ерөнхийлөгчөөсөө дөвсан байх ёстой. “Ерөнхийлөгч байгаагийн хувьд тэрбээр хүмүүсийн санааг сонсч, сэтгэл зүрхээ чагнах ёстой. Тэр цагт л тэр юу хийхээ ойлгоно” гээд тэр яриагаа төгсгөлөө.

Эх сурвалж: Syria:










Who Is the Real President Assad?
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж