“Чингис хаан” ном финалд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” ном финалд өрсөлдөж байна

Эрдэмтэн Жак
Уэтерфордын туурвисан "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан"
ном Amazon.com-ын оны шилдэг аудио ном шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. Х
агас финалд Лаура
Хилленбрандын “Мохошгүй” гэдэг бестселлер номтой өрсөлдөж
ялалт байгуулан
финалд үлдээд байна
. Энэ
даваанд ялбал 2011 оны дэлхийн хамгийн шилдэг номоор Монголын эзэнт гүрний
тухай, монголчуудын тухай ном шалгарах боломжтой болох
юм. Уг ном нь “Нью-Йорк таймс” сонины
бестселлер, Монголын “Интерном” их дэлгүүрийн 2009, 2010 оны Грандбүүк болж
байжээ.
АНУ-ын Минносота мужийн Макалэстерийн коллежийн антропологийн профессор Жак
Уэтерфорд нь овог аймгуудаар мэргэшсэн судлаач бөгөөд “Энэтхэгийн мөрнүүд”,
“Төрөлх үндэс”, “Чөлөөлөлт ба иргэншил”, “Мөнгөний түүх” зэрэг бүтээл
туурвисан. Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь
Монгол овог аймгуудын уламжлал, дайн тулалдааны дундуур Чингис хаан хэрхэн өсч
өндийсөн хийгээд монголчуудын иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг
юм байна. Түүхийг цоо шинээр харсан энэхүү бүтээл нь Чингис хааны  урьд
үзэгдээгүй түүхийг өгүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнц хэрхэн бий
болсон талаар дахин эргэцүүлэхийг уншигчдад сануулсан бүтээл болжээ.

Одоогоор "Өнөөгийн
ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан"
ном 44,7 хувийн
саналтайгаар ялагдаж явна. Та бүхэн саналаа өгч, эзэнт гүрний түүхээ дэлхийд
алдаршуулахад хувь нэмрээ оруулаарай.

Энд дарж саналаа өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж