Сайд Х.Баттулгын хувьд бүтээх нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Сайд Х.Баттулгын хувьд бүтээх нь чухал

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Зам, тээвэр барилга хот,
байгуулалтын сайд Х.Баттулга шинэ төмөр замын ажлын явцын талаар
мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, сайд
Х.Баттулгад хандан “Шинэ төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл
бэлэн болоогүй байхад зарим ажлыг эхлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл
болох юм биш биз” гэж анхааруулав. Сайд харин хариуд нь “Ухаад байвал
хууль зөрчсөн юм гарна. Гол нь цаг хугацаа хожих зорилгоор газар шорооны
ажлыг эхлүүлсэн. Хэрвээ хэн нэгнийг яллах бол салбар хариуцсан
сайдаараа би явж таарна. Энэ жил олон тэгш ой тохиож байгаа учраас 
Өршөөлийн хуульд хамрагдчих байлгүй. Ер нь тэгээд юм бүтээхгүй сууж
байснаас юм хийчихээд гянданд нь суухад ч яах вэ дээ” гэсэн эрсхэн
хариулт өгөв.

Бүлгийн гишүүд нь сайдынхаа хариултад эмзэглэж,
УИХ-ын гишүүн Н.Батбаяр түүнд “Хэвлэлийнхнийг байхад хамаагүй ярьж
болохгүй шүү” гэсэн зөвлөгөөг өгсөн тул, дараагийнх нь хариултад ихэд
болгоомжтой хандахад хүргэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж