Худалдааны салбар 250 мянган ажилчинтай

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Худалдааны салбар 250 мянган ажилчинтай

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Уг ойг ирэх арваннэгдүгээр сарын 18-нд тэмдэглэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас товлоод байна. Монгол Улс 1990 онд гадаадын, тодруулбал, социалист гэх цөөн хэдэн оронтой 260 орчим сая ам.долларын худалдаа хийж байсан гэнэ. Харин өдгөө 137 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ.  Өнөөдрийн байдлаар худалдааны салбарт 250 гаруй мянган хүн ажиллаж байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж