Тооллого 5,8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Тооллого 5,8 хувьтай байна

Аж ахуйн нэгжийн улсын тооллого эхлээд тав хонож байна. Тооллогыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн улсын тооллогын эхний өдрүүдийн дүн мэдээнээс харахад аж ахуйн нэгж, компаниуд тооллогод идэвхтэй хамрагдаж байгаа гэнэ.

Хамгийн сүүлд авсан мэдээгээр улсын хэмжээгээр тооллогод хамрагдах ёстой нийт аж ахуйн нэгжийн 5,8 хувь нь хамрагдаад байна. Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгжүүдийн 42,5 хувь нь хамрагдсан нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Цаашид төлөвлөсөн хугацаанд татвар төлөгч аж ахуйн нэгжүүд тооллогодоо бүрэн хамрагдах бололцоотой гэж Тооллогын улсын комисс үзэж байна.

Тооллого энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 15-ныг хүртэл хяналтын тооллого хийх ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж