Өнөөдөр Б.Сараагийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Б.Сараагийн төрсөн өдөр

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр жил бүр төрсөн фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг байсан бол энэ удаад найз нөхдийнхөө хүрээнд хүлээн авалт хийх гэнэ.

Түүнээс энэ талаар асуухад “Энэ жил 40 нас хүрч байгаа болохоор найз нөхдийнхөө хүрээнд “Хаан банк”-ны театрт хүлээн авалт хийх гэж байна. Өмнөх жилүүдэд тоглолт хийдэг байсан бол энэ удаа хүлээн авалт л хийнэ дээ” хэмээн хариуллаа.

Сонирхуулахад, дуучин Б.Сарантуяа шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд удахгүй хоёр цомгоо худалдаанд гаргах аж. Түүнчлэн ирэх есдүгээр сард өөрийн бие даасан томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Поп Дивадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж