Хамгийн үнэтэй чихрэн сандал

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй чихрэн сандал

Нэгэн цагт орчин үеийн урлаг гэхээр байж болох хамгийн этгээд, хачин зүйлсийг сэдэж, сэтгэж, гаргаж ирэхийг нэрлэдэг байсан бол одоо орчин үеийн урлаг бодит утгаа олж, хөгжиж байна. Хэрвээ та чихэр, ялангуяа иштэй чихрэнд дуртай бол үүнийг заавал уншаарай. Орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн нэг Голландын уран бүтээлч Питр Брэннэр хамгийн том, хамгийн үнэтэй чихрэн сандлыг бүтээжээ.

Уран бүтээлч нь өөрийн бүтээлийг 11,000 ам.доллараар үнэлсэн бөгөөд зочныхоо өрөөнд маш амттай чихрэн сандлыг тавиад сууна гэдэг гайхалтай бөгөөд этгээд санаа юм. Түүний бүтээсэн сандал дээр нэлээд хүнд жинтэй хүн суухад ч нурахгүй бат бэх мөртлөө долооход тун амттай тул байгальд ээлгүй, газрын хөрсөнд шингэдэггүй материалаар үйлдвэрлэсэн сандлын оронд, хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангах, ногоон бүтээгдэхүүнээр сандал хийж болох санааг бусад хүмүүст өгчээ.

Б.Энхцэцэг

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж