Их хуралдайг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Их хуралдайг завсарлуулав

Бүх ард түмний Их хуралдай хоёр дахь өдрөө үргэлжилж, үдээс өмнөх хуралдаанаа завсарлууллаа. Энэ өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид Стандарт бус Засгийн газар огцрох ёстой, УИХ-дахь шударга гишүүд Ц.Шинэбаяр гишүүний нэгэн адил Бүх ард түмний хуралдайд хүрэлцэн ирж, үгээ хэлж, үзэл бодлоо нэгтгэх ёстой хэмээн хэлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд эв нэгдлийг эрхэмлэгч тул, эрдэмтэн мэргэдээс бүрдсэн Түр их хурлыг байгуулах ёстой гэх саналыг ч хэллээ.
Бүх ард түмний Их хуралдайн үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжлэх юм.

Н.Нар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж