Ж.Гүррагчаа Барнаулийн сургуульд талархал илгээв

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Ж.Гүррагчаа Барнаулийн сургуульд талархал илгээв

 

Оросын Барнауль хотын 38 дугаар дунд сургуулийн "Дружба" (Найрамдал) музейд шинэ үзмэр нэмэгдсэн нь Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн талархлын бичиг ажээ. Энэ тухай Барнаулийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Монгол хүн анх сансарт ниссэний ойгоор сургуулийн сурагчид баяр хүргэсний хариуд Ж.Гүррагчаа талархлын захидал илгээсэн аж. Захидлын хамт голограф ил захидал болон дурсгалын тэмдэгнүүд явуулжээ.
Дашрамд сонирхуулахад, тус сургууль нь Монголын хувьсгалч Д.Сүхбаатарын нэрэмжит бөгөөд Абаканд тавдугаар сарын 20-24-нд болох Найрамдлын замаар-2011” нэртэй найрамдлын олон улсын III наадамд оролцох урилга авсан байна. Уг наадамд Монгол, Казахстаны сурагчид оролцох гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж