Туркийн курдууд сонгуульд оролцох эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Туркийн курдууд сонгуульд оролцох эрхтэй болов

Туркийн Сонгуулийн дээд комисс курдын зарим нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахгүй гэх хоригоо цуцалжээ. Энэ тухай дөрөвдүгээр сарын 22-нд орон нутгийн Today"s Zaman сонинд мэдээлсэн байна. Сонгуулийн дээд комиссын шийдвэрээр хоригт ороод байсан долоон нэр дэвшигчийн зургаад нь сонгуульд оролцох эрх өгсөн байна. Курдын хамгийн алдартайд тооцогдох нэр дэвшигч Лейла Занагийн хориг хэвээр үлдэв. Курдын улстөрчдийн сонгуулийн эрхийг хассан шийдвэр дөрөвдүгээр сарын 18-нд гарсан бөгөөд тэднийг өмнө нь шийтгүүлж байсан гэж Сонгуулийн дээд комисс үзсэн байна.
Энэ шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн хэд хоног үргэлжилсэн бөгөөд энэ мөргөлдөөний үеэр нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан тухай мэдээ гарч байв. Туркийн Үндэсний их хурлын сонгууль 2011 оны зургадугаар сарын 12-нд болно. Курдын энх тайван, ардчиллын төлөө нам одоо Үндэсний их хуралд 20 суудалтай. Ирэх сонгуульд тэд 61 хүний нэр дэвшүүлээд байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж