“ТОП” олигархиудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

“ТОП” олигархиудыг нэрлэв

“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулсан Их хуралдайд оролцсон төлөөлөгчид дунд Монголын  “ТОП” олигархиудыг нэрлэх санал хураалт болжээ. Хуралдайд оролцсон 800 гаруй төлөөлөгчдөөс  500 гаруй нь УИХ-ын гишүүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарын хэд хэдэн улстөрчийг “ТОП” олигархи гэж нэрлэсэн байна. Тэдний араас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар жагсч байгаа гэж Хуралдайн төлөөлөгчид үзжээ.

Их хуралдайн төлөөлөгчид маргааш Сүхбаатарын талбайд цугларч төр, засгийн болж бүтэхгүй байгаа асуудлуудын талаар ярих гэнэ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж