“Их хуралдай”-г Сүхбаатарын талбайд үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

“Их хуралдай”-г Сүхбаатарын талбайд үргэлжлүүлнэ

“Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулж, Улаанбаатар Паласт баасан, бямба гаригт хуралдсан бүх ард түмний “Их хуралдай” өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Өмнөх хоёр өдөр Улаанбаатар Паласт болсон хуралдаанаас нийт есөн зүйл бүхий “Гуравдугаар тогтоол” гэгчийг гаргаж,

-МАНАН гэдэг улс төрийн гэмт бүлэглэлийг сайн дураараа татан буугдах, хууль зөрчиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа Засгийн газрыг огцруулах,

-Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, ард түмний эрх ашигт нийцсэн шинэ гэрээг байгуулах,

-Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэлд авч, “Энержи Ресурс” компанийн эзэмшиж буй Ухаа худгийн ордоос иргэдэд хувь хүртээх,

-МҮОНТВ-ийг МАНАН-гаас салгаж олон нийтийн мэдэлд авах,

-Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн дарамт шахалт үзүүлэхээ зогсоож, МАХН-ыг хуулийн дагуу бүртгэх зэрэг шаардлагуудыг боловсруулсан байна. Тэд өнөөдөр энэ шаардлагаа холбогдох хүмүүст хүргэх аж.

МАХН, ”Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй бүх ард түмний “Их хуралдай”-г Сүхбаатарын талбайд шилжүүлэх болсонтой холбогдуулан өчигдөр тус талбайд цуглараад байсан морьтнуудыг талбайгаас гаргажээ. “Их хуралдай” дууссаны дараа морьдыг эргүүлж талбайд оруулна гэсэн байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж