Нийслэл гал түймрийн есөн дуудлагатай хоножээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Нийслэл гал түймрийн есөн дуудлагатай хоножээ

Нийслэлд өчигдөр  иргэд, байгууллагаас  обьектын гал түймрийн есөн дуудлагыг иржээ.

Дуудлагын хувьд гэр хорооллын  хашаа, хог, өвс, гэр  шатсан гэх дуудлага иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн гудамжинд  айлын  хашаа,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын задгайд нэг  га газар, таван метр хашаа,  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын байрны хоёрдугаар давхарт хог шатаж байсныг унтраасан байна. Нийслэлийн хэмжээнд долоо хоногт дунджаар обьектын гал түймрийн 40 орчим дуудлага ирж байгаагийн тал хувийг нь өвс, хог шатсан дуудлага эзэлж байгаа юм. Иймээс иргэд хашаа, хороогоо тойруулан хамгаалалтын зурвас татах, хог хаягдлаа төмөр саванд хийж шатаах,  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрсдийн болон иргэдийн өмч хөрөнгийг галын  аюулд өртүүлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж