Dell-ийн шинэ загварын планшетууд удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Dell-ийн шинэ загварын планшетууд удахгүй гарна

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Dell компани Windows 7 үйлдлийн системтэй хоёр төрлийн планшет компьютерийг боловсруулж байгаа гэнэ. Шинэ загварууд тус компанийн Latitude брэнд нэрийн дор худалдаалагдах юм байна. Тун удахгүй танилцуулах гэж буй хоёр загвар нь Latitude ST болон Latitude XT-3зэрэг юм.

Dell-ийн Latitude ST загварын планшет нь 10 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 1,5 гегагерцийн Intel Oak Trail процессор, хоёр гегабайтын шуурхай санах ой,128 гегабайтын тогтмол санах ой, хос камер, GPS, хурдасгуур, 1080p оролт зэрэгтэй бөгөөд цэнэгээ найман цаг барих хүчин чадалтай. Харин Latitude XT-3 загвар нь 13 инчийн хэмжээтэй дэлгэц, Intel процессор, дөрвөн гегабайтын шуурхай санах ой, 1080p оролттой юм байна. Түүнчлэн Dell компани 10 инчийн дэлгэцтэй Android үйлдлийн системтэй планшетийг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа ба уг загвартаа NVidia Tegra T25 процессорыг суулгахаар төлөвлөжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж