Д.Гэрэл “Алтан од”-оор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Д.Гэрэл “Алтан од”-оор шагнуулав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монголын таэквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэлийг “Олимпийн Алтан од” одонгоор шагнав. Доржпаламын Гэрэл нь арав шахам жил Монголын таэквондогийн холбоог тэргүүлж, олимпийн төрлийн энэхүү спортыг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулж, Монгол-Солонгосын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм. Д.Гэрэл нь 1952 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, самбо, боксын спортоор хичээллэж байсан. 1981 оноос дипломат албыг хашиж буй билээ.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж