МҮОНРТ зориуд эфирээ хаагаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

МҮОНРТ зориуд эфирээ хаагаагүй гэв

Өнөөдөр Сүхбаатарын талбайд болж буй “Ард түмний их хуралдай”-г зохион байгуулагчид өөрсдийнх нь гаргасан тогтоолыг олон нийтэд мэдээлэхгүй бол Монголын үндэсний олон нийтийн телевизийг хяналтдаа авна хэмээн мэдэгджээ. Тэд  МҮОНРТ-д хөдөлгөөнөөсөө гаргасан тогтоолыг хүргэсэн байна. Энэ талаар мэдээлэл авахаар "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгаас тодруулахад, "МҮОНРТ өнөөдөр бидний өгсөн тогтоолыг олон нийтэд мэдээлэхгүй гэж телевизийн эфирээ хүртэл хаалаа. Хэрэв “олон нийтийн” гэсэн үүргээ биелүүлэхгүй бол МҮОНРТ-ийн эрхийг олон нийт өөрсдөө авах болно”  гэлээ. Харин энэ талаар МҮОНТ-ийн захирал Ц.Оюундариас тодруулахад “Манай телевиз өнөөдрийн Их хуралдайтай холбоотойгоор эфирээ хаагаагүй. "Радио, телевизийн дамжуулах улсын үйлдвэр" гэж байдаг.  Энэ үйлдвэрээс  техникийн үзлэг жилд нэг удаа хийдэг. Энэ үзлэг өнөөдөр таарч, эфирт бага зэрэг өөрчлөлт орсон”  гэсэн мэдээлэл өглөө.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж