“Хөсөгтөн” дэлхийн сонгодог хөгжмийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн” дэлхийн сонгодог хөгжмийн наадамд оролцоно

Зуун жилийн түүхтэй “BBC Prom” буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд “Хөсөгтөн” хамтлаг оролцохоор болжээ. Тус наадмын анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байв. Харин энэ жилийн наадамд Лондоны Royal Albert Hall театрт болох юм. Наадам ирэх долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсаас оролцож буй “Хөсөгтөн” хамтлагийн хувьд ирэх долдугаар сарын 23-нд “Human Planet” телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамт тоглох юм.

“Human Planet” гэх найман ангитай баримтат киноны хөгжмийг Энэтхэг, Англи гаралтай хөгжимчин, хөгжмийн зохиолч Nitin Sawhney зохиожээ. Түүний уран бүтээлийн ихэнх хувийг жааз хөгжим эзэлдэг байна. Энэ талаар www.bbc.co.uk/proms  сайтад мэдээлжээ.

М.Урин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж