Төв аймгийнхан нинжатай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхан нинжатай тэмцэнэ

Төв  аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийнхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  нинжа нартай тэмцэл өрнүүлж байна.  Тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар гар аргаар алт олборлож байгаа хүмүүсийн тоо урин цагт  2000-аас давдаг гэнэ.

Ялангуяа Заамар, Жаргалант, Сүмбэр, Сэргэлэн зэрэг сумдад гар аргаар алт олборлогчид их очдог байна. Үүнийг дагаад архидалт, биеэ үнэлэлт ихэсч,  гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг  гэнэ. Түүнчлэн нинжа нар ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй учир хөрсний бохирдол, эвдрэл жилээс жилд ихэсч буй учраас  Сэргэлэн суман дахь Хар толгой, Хар ам, Хурцын орос гэх газруудад хууль бусаар гар ар гаар алт олборлон үйл ажиллагаа явуулж байсан 12 гэр найман овоохой 17 тээврийн хэрэгсэл 50 гаруй иргэнд хяналт шалгалт хийж шаардагдах зүйлс, машины бичиг баримт зэргийг хураан авсан байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж