Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүллээ

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулилт хийж буйтай холбогдуулан энэ сарын 25-29-ний хооронд аймгийн Засаг даргын Тамгын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.  Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн үүрэгт ажилд нь оруулж, штабын удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгаж 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болгоод байгаа аж. аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Онцгой байдлын хэлтсийн дарга, тэргүүн ахмад Н.Гантөмөр нар дадлага сургуулилт, өндөржүүлсэн бэлэн байдлын түр зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.

Б.Мөнгөнтуул

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж