Хятад үйлдвэрлэлийнхээ нэр хүндийг өсгөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Хятад үйлдвэрлэлийнхээ нэр хүндийг өсгөнө

Дэлхийн банкны эдийн засагчид Хятадын эдийн засгийн 2011 оны эхний улирлын тойм мэдээг гаргаснаа өнөөдөр Монголын сэтгүүлчдэд танилцууллаа. Дэлхийн банкнаас Бээжинд суугаа суурин төлөөлөгчийн эдийн засагч Ардо Ханссон, Луис Куижс видео конференцээр сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулсан юм.

Манай урд хөршийн эдийн засгийн цаашдын төлөв өргөн хүрээнд тааламжтай байх дүр зургийг Дэлхийн банкныхан гаргасан байна. Тоймд, тус улсын ДНБ-ийх нь өсөлт 9.3 хувь, ирэх жил 8.7 хувь байх төлөвтэй бол инфляци болон үндсэн хөрөнгийн зах зээл дэх эрсдэл анхаарал татаж буй ажээ. Хятадын инфляци хөөрөгдөж буй гол шалтгаан хүнсний ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ гэнэ.

Видео конференцээр Хятадын эдийн засгийн чиглэлээр барьж буй гол  бодлогыг товч танилцуулсан. Арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг тэд боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлын жагсаалтаа гаргасан байна. Үндсэн хоёр зорилго нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх болон үйлдвэрлэл дэх үнэ цэнийн сүлжээг сайжруулах ажээ. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ хангах төдий хялбар аргаар хямд төсөр үйлдвэрлэл явуулахаа больж чанарыг эрхэмлэх зорилт юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж