Нэг тонн үрийг 560 мянгаар зарна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Нэг тонн үрийг 560 мянгаар зарна

Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогыг нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болжээ. Улаанбуудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах гэнэ. Энэ хавар манай улс 281.2 мянган га талбайд үр, үүнээс 276.4 мянган га уриншийн талбайд улаанбуудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай бөгөөд өнгөрсөн онд 36.8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн ч энэ нь хүрэлцэхгүй байгаа гэнэ. Тиймээс дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж